2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 472,799,875.11 төгрөгийн үнийн дүн бүхий 1,372,330 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баянгол зочид буудал” ХК (BNG +11.33хувь) болон “Ариг гал” ХК (EER +4.21хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Глобал монголиа холдингс” ХК (HML -10.18хувь) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID – 5.49хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,812 ширхэг нэгж эрхийг нийт 13,788,761 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 21 ширхэг бондыг 2,096,400 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.61 хувиар буурч, 42937.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,966,042,855,839.78 төгрөг боллоо.