Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилготой "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний өнөөдөр хуралдсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулж, ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулан, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болох юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний хөдөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ ‘’Өнөөдрөөс мод тарих бус тарьж ургуулна гэж хэлж заншъя. Бид мод зүгээр тарихгүй ургуулах болно гэдгээ хэлмээр байна. Эрдэнэт үйлдвэр 100 сая мод тарих сайхан мэдээ бидэнд дуулгасан. Энэ мэтчилэн олон байгуулага, хамт олон биднийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна. Аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг мод тарих үйл ажиллагаанд дэмжиж оролцохыг уриалж байна. Энэ өвөл бид мод тарих үйл явцыг бэлтгэнэ. Монгол Улсын нийт газар нутгийн 75 хувь нь цөлжилтөд нэн хүчтэй өртөж, бэлчээрийн доройтолд орсон. Энэ бүх газрыг сэргээх хэрэгтэй маш олон ажил биднийг хүлээж байна. Бид найман настнаас 80 настан хүртлээ байгаль эхээ хамгаалдаг, арчилдаг ард түмэн болно. Бүс нутаг сумдын хүрээнд цэцэрлэгт хүрээлэн байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Модоо тэрбум тэрбумаар нь тарьж улсаа ногоон улс болгох зорилт тавьсан’’ гэлээ.