“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт өчигдөр ХУД-ийн нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд болсон билээ.
Энэ хүрээнд мод тарих өдрүүд 2021 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Тодруулбал, нийслэл хотод сонгон авсан 4 байршилд байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарьж байна.
Мод тарьж буй байршлууд:
- ХУД, Шинэ нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбай
- СХД, 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булаг
- БГД, 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн урд, Баянгол агропарк
- Налайх, 7 дугаар хороо, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн.