Улсын хэмжээнд одоогоор үр тарианыхаа 26.4, төмс, хүнсний ногооны 65-70 хувийг хураагаад байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
Одоогоор 55.7 мянган га талбайг ангилан хадаж, 99.7 мянган га-аас 145.2 мянган тн улаанбуудай, 13.9 мянган га-аас 128.4 мянган тн төмс, 6.1 мянган га-аас 72.6 мянган тн хүнсний ногоо, 22.6 мянган га-аас 64.5 мянган тн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-аас 13.7 мянган тн тосны ургамал хураан авчээ. Мөн одоогоор ургац хураалтад 1787 цэрэг, 1871 оюутан, 7234 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 10892 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэнэ.
Мөн энэ сарын 8-9-нд шилжих шөнө, 9-ний өдөр газар тариалангийн бүс нутгуудаар ахиу хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас тариаланчдад онцгойлон анхааруулжээ.