Өнөөдөр /2021.10.06/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Шатахууны асуудлаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон дараах мэдээлэл өглөө
Тэрбээр “Сая сэтгүүлч хоёр дахь удаагаа шатахуун хомстлоо гэж ярилаа. Хоёр дахь удаа хомстол үүсээгүй шүү. Импортлогч компаниуд ч мөн мэдэгдэл гаргасныг та бүхэн харж байгаа байх. Хэвийн хэрэглээгээр тав хоногийн нөөц байгааг мэдээлсэн. 10-14-ний өдрүүдээс нөөц нэмэгдээд явна. ОХУ 54,000 тонн АИ-92 шатахуун нийлүүлэх ёстой. Тийм учраас зохиомол хомстол үүсгэхийг л оролдсон гэж ойлгож болно” гэлээ.