Махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100 тэрбум төгрөгийг баталжээ. Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх ажлыг 17 аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.
Энэ сарын эхний байдлаар 3100 тонн мах бэлтгээд байгаа юм. Цаашид нэг сарын хугацаанд нийт бэлтгэх махны 60 хувиас доошгүй хэмжээтэй бэлтгэж нөөцлөх юм. Аймгийн төв, суурин газрын хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5.5 мянган тонн мах бэлтгэх үүрэг чиглэлийг аймгуудад өгчээ.