Өнгөрөгч 15-ны өдөр “Zaisand hill”-д болсон “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолт хийсэн Энэхүү үйлдэлд ард олны зүгээс багагүй шүүмж сонссон юм. Улмаар өчигдөр /2021.10.17/ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар мэдээлэл хийх үеэр “Собт трейд” ХХК-ны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь цуцлахыг мэдэгдсэн.
Улмаар “Собт трейд” ХХК-ны тусгай зөвшөөрлийг цуцлаж үйл ажиллагааг хязгаарлажээ.