Монгол Улсын Шадар сайдын үүргийн дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ-тэй хамтран аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд короновируст халдварт /КОВИД-19/-ын үеийн тандалт, хариу арга хэмжээний чиглэлээр цахим сургалтыг зохион байгуулж байна.
Нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой тус сургалтад өнөөдөр Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Хөвсгөл, Баянхонгор аймгийн 101 сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.
Цахим сургалт дөрвөн өдөр үргэлжилж, 21 аймгийн 315 сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг хамруулна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.