БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтад нийт 83 иргэн хамрагдснаас 44 ажил хайгч тэнцжээ.
Шалгалт өгсөн иргэд өөрийн шалгалтын оноог EPS вэб сайтад нэвтэрч дараах хаягаар шалгах боломжтой юм байна.
- Шалгалтын оноо шалгах заавар:
- (http://www.eps.go.kr) вэйб сайтад нэвтрэх;
- Англи хэл эсхүл Монгол хэлийг сонгох;
- “Test Result” эсхүл “see exam result” товч дарах;
- Гадаад паспорт эсхүл регистрийн дугаар, төрсөн огноог оруулан “go” товчлуурыг дарж өөрийн оноог шалгах.
Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах заавар:
- Гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх, цээж зураг 1 хувь;
- Ерөнхий шинжилгээний төлбөр 80,000 төгрөг;
- Зориулалтын саванд өлөн шээс авч очих;
- Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглээгүй байх;
- Шинжилгээнд өөрийн өмнөөс өөр хүн оруулахыг хориглох;
- Амны хаалт /маск/ заавал хэрэглэх;
- Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах;
- 09:00-12:00 цагийн хооронд өөрийн хуваарийн дагуу очиж шинжилгээнд хамрагдах.
- Эрүүл мэндийн үзлэг шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд ХӨСҮТ-ийн Амбулаторийн 122 тоотод 2021 оны 10 дугаар сарын 25-26-ны өдөр 09:00-12:00 цагт өгнө. /9425-7274/
БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн бүртгэл хийлгэх заавар:
2021 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхар, 207 тоотод ирж ажил хайгчийн бүртгэл хийлгэнэ.
Ажил хайгчаар бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж ирнэ.
- Цээж зураг 1 хувь (Сүүлийн 3 сард авахуулсан 3,5*4,5 хэмжээтэй, цагаан дэвсгэрийн өмнө эгц урдаас харсан, бараан хувцастай авахуулсан байх);
- Гадаад паспорт эх хувь (гадаад паспортын хүчинтэй хугацаа нэг жилээс дээш хүчинтэй байх);
- Өөрийн харилцдаг банкны данс эзэмшигчийн тодорхойлолт авч очих
Эх сурвалж: ХХҮЕГ