Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Санжинт” багийн ”Буянтын нарийн жалга” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 68 км, сумын төвөөс урд зүгт 12 км-т, аравдугаар сарын 26-ны өдрийн 05:00 цагт тус сумын харьяат иргэн Б /33 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ гэрээсээ гараад сураггүй алга болсон гэсэн дуудлагыг тус сум дахь Цагдаагийн хэлтсээс 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, аравдугаар сарын 27-ны өдрийн 11:05 цагт сумын төвөөс 17 км-т Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Хар морьт” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Өлзийт багийн “Бор толгой” гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 182 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т тус сумын харьяат иргэн Э аравдугаар сарын 27-ны өдрийн 20:45 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /60 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:48 цагт гэрээс нь 3 км-т “Мод үржүүлэг” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР