Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийхдээ "Таван толгой түлш” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал мэдээлэл өгсөн юм. “Яндангаа өөрсдөө хөөлөх боломжтой айлууд бидэнд дуудлага өгч байна. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай, ганцаараа байдаг зэрэг нийгмийн зорилтот бүлгийнхэнд уг үйлчилгээг өгч байгаа. Харин боломжтой айлд янданг нь хөөлж өгөхгүй бол угаартсан гэх худал дуудлага өгдөг.
Энэ жил нэг онцлог нь угаарын хийн мэдрэгч айлд мэдрэгдэхэд мэдээлэл нь Тавантолгой түлшид давхар очдог болсон. Үүний дагуу Тавантолгой түлшийн ажилчид тухайн айлтай холбогдож, танайд яг одоо хүн байгаа юу угаарын хий мэдрэгч чинь дохиолоод байна гээд мэдэгддэг болсон” тухай мэдээллийн Тавантолгой түлш компаниас өглөө.