Нийслэлийн Баянгол дүүргийн нэгэн орон сууцны есөн давхраас унах эрсдэлтэй байсан бага насны хоёр хүүхдийг онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Тодруулбал, тус дүүргийн зургаадугаар хороо, 104 дүгээр байр есөн давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:12 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход таван настай хүү, гурван настай охин гэртээ харгалзах хүнгүй, цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж аюулгүй болгон эгч А, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ. Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулж байна