Улаанбаатар хотын өнгөрсөн долоо хоногийн агаарт шинжилгээ хийсэн мэдээллийг хүргэж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас шинжилгээ хийхдээ түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлжээ. Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар Мишээл экспо орчим хэвийн, бусад цэгүүдэд бага бохирдолтой болон бохирдолтой түвшинд хүрсэн байна.