Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 39, суурин 40 цэгт 88 багийн 339 эмч, ажилтан ажиллаж, 5,778 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 90, II тунд 206, нэмэлт сэргээх тунд 4,207, нийт 4,503 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2,966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67,783 (76.3 хувь), 16-17 насны 26,657 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.