Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн эмчилгээ, мэс заслын зардлын 75 хувийг улсаас, 25 хувийг ар гэрээс нь төлдөг байсан. Харин 2021 оны ЭМД-ын тухай гуравдугаар тогтоолоор 100 хувь улсаас даадаг болсон талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Эмчилгээ нь дунджаар 500 мянгаас 5 сая хүртэлх төгрөгийн хооронд байдаг аж. Он гарсаар 70 гаруй хүүхэд оношлогдож, эрүүл мэндийн даатгалын сангаас 120 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна. Зүрхний гажиг нь эмээр эмчлэгддэггүй бөгөөд зөвхөн нээлттэй мэс засал эсвэл судсан дотуурх аргаар эмчилж болдог ба судсан дотуур хийгддэг мэс заслаар 100 хувь эмчлэгддэг байна.