Архангай аймгийн Ихтамир сумын нутаг сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т орших Хөх нуур багийн Урд гол хэмээх газарт өнөө өглөөний 06:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс 06:45 цагт ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй учраагүй байна.