Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аж ахуйн нэгжид тавих хяналт шалгалтын асуудлын талаар хэлэлцжээ.
Үр дүнд нь ямар шийдвэр гарсан талаар Сангийн сайд Б.Жавхлан "2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн, засгийн газрын харьяа хяналтын байгууллагуудаас аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн газар дээрх хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх бодлогын шийдвэр гаргалаа.
Хяналтын байгууллагууд УИХ-ын бүтцэд ч бий. Засгийн газрын нэлээд газарт ч бий. Эдгээрийг ялгаж салгаж хэрэгтэй. Гэхдээ төрөөс төрд тавих хяналт шалгалт нь хэвийн үргэлжилнэ. Харин хувийн хэвшил, иргэнд тавих хяналт шалгалтыг 50 хувь цөөлж, эрсдэлд суурилсан, зайнаас хяналт тавьдаг хэлбэр рүү шилжих бодлогыг өнөөдөр тодорхойлсон. Энэ нь хяналт шалгалт суларлаа гэсэн үг огт биш. Цахимд суурилсан зайнаас хяналт тавих шинэчлэл рүү шилжиж байна" гэлээ.