Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдлээ.
Хэрвээ танд ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй гэсэн мэдээлэл өгсөн Өрхийн эрүүл мэндийн төв байгаа бол ЭМДЕГ-ын фэйсбүүкийн албан ёсны хуудсанд сэтгэгдэл үлдээх болон 1800-1363 утсанд мэдээлэх боломжтой.