Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар иргэдэд мэдээ, мэдээллийг хялбар, шуурхай хүргэх зорилгоор QR буюу түргэн хариу үзүүлэгч кодыг хэрэглээнд нэвтрүүлж, бүх төрлийн контентдоо байршуулж эхэлсэн байна. Ухаалаг утасны тусламжтайгаар QR кодыг уншуулж ЭМДЕГ-ын байршил, вэблинк, шимтгэлийн дутуу төлөлтөө шалгах, шимтгэлээ төлөх зэрэг олон төрлийн мэдээллийг авах боломжтой юм.