Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа.
Сүүлийн 24 цагт 323 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 169 нь нийслэлд, 154 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд дөрвөн аймагт халдвар бүртгэгдээгүй бол хамгийн олон тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин энэ хугацаанд халдварын улмаас нэг хүн эндсэн байна. Одоогоор 2104 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 564 нь хүүхэд, 107 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 28хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 6602 иргэн гэрээрээ эмчлүүлж байна.