УИХ дахь АН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээУкраины асуудалтай холбогдуулан Ардчилсан намын зүгээс гаргасан мэдэгдлийн талаар дурдаж, мөн Украины Киев хотод таван жил сурч байснаа хэллээ.
Тэрбээр “Украин улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад Киев хотод таван жил сурч байсан. Өнөөдөр тус улсад нөхцөл байдал маш хэцүү байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улаан загалмай зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай холбогдож байгаа. Миний бие нэг сарын цалингаа хүмүүнлэгийн аянд хандивлана" гэлээ.