Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 166,032 тн шатахууны нөөцтэй байгаагаас
А-80 автобензин 11,886 тн /71 хоног/,
АИ-92 автобензин 58,720 тн /44 хоног/,
АИ-95 автобензин 3,332 тн /40 хоног/, ДТ 99,039 тн /33 хоног/ нөөцтэй байна.
Улаанбаатарын хэмжээнд нийт 83,452 тн буюу АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 30 хоногийн, ДТ-ний 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 374.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Энэ сарын 11-17-нд авто замаар 2438, төмөр замаар 750 чингэлэг, оны эхнээс нийт 1,900.8 мян.тн нүүрс экспортолжээ.
Мөн авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 178 чингэлэг буюу оны эхнээс 288.5 мян.тн зэсийн баяжмал, авто замаар 25, төмөр замаар 604 чингэлэг буюу оны эхнээс нийт 494.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна.
Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 2,912.5 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 432.9 мянган тонн буюу 17.5 хувиар өсөв хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.