Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 13, хоёрдугаар тунд 23, гуравдугаар тунд 100, дөрөвдүгээр тунд 77 нийт 213 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.2 хувь нь нэгдүгээр тунд, 72.1 хувь нь хоёрдугаар тунд, 53.8 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 6.2 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3039 жирэмсэн эх, 12-15 насны 68776 хүүхэд, 16-17 насны 27091 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.