Нийслэлийн ерөнхий боловсролын 117-р дугаар сургуульд энэ сарын 18-ны өдрөөс эхлэн сургуулийн автобус явж эхлэхээр болжээ. Сурагчдын аюулгүй байдлыг хангах мөн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, зорилгоор Сургуулийн автобус төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ . Энэхүү төслийн хүрээнд сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн автобусны үйлчилгээг эхлүүлжээ.