Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Тус хуралдаанаар тусвийн тодотголын төслийг хэлэлцсэнээс гадна Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын томилгоог хэлэлцжээ. Тус газрын даргаар өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд томилогдсон Т.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Улмаар түүний оронд НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулууныг томилжээ.