2022 оны 04-р сарын 08-ны өдрөөс 10-ны өдрүүдийн хооронд болсон тайван жагсаалын үеэр залуус Ерөнхий сайдад 15 шаардлагыг хүргүүлсэн байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тэр шаардлагын хариуг нэхэж залуус дахин төв талбай дээр цугласан байна. Тэд НДШ-ийг бууруулах, НӨАТ-ын буцаан олголтыг болих тал дээр дорвитой арга хэмжээ авч, шийдвэр гаргахыг Ерөнхий сайдаас хүсч, цөөхүүлээ байна гэж гололгүй гарч ирж уулзаарай гэж хүслээ.