Монгол хэл бичгийн давтан шалгалт тавдугаар сарын 7-нд болно. Шалгалтын бүртгэл өнөөдрийн 18:00 цагт дуусах бөгөөд дурдсан хугацаанд энд дарж бүртгүүлэх боломжтой. Монгол хэл бичгийн эхний шалгалт дөрөвдүгээр сарын 13-нд болсон. Шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байв. Эхний шалгалтад оролцож чадаагүй болон босго оноондоо хүрээгүй сурагчид тавдугаар сарын 7-нд хамрагдах боломжтой. Хэрэв давтан шалгалтад босго оноондоо хүрч чадаагүй бол элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхгүй болох аж.