Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгодог билээ. Ингэхдээ нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай. Тэгвэл нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын хэдний өдөр орж эхлэх талаар Татварын ерөнхий газраас тодруулахад "Буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс буюу ирэх даваа гарагт иргэдийн дансанд шилжүүлнэ. Зарим дүүрэгт НӨАТ-ын буцаан олголт орсон гэх мэдээлэл явж байна. Энэ нь худал мэдээлэл" гэлээ.