Нийслэл хотод тулгамдсан хүрээлэн буй орчны асуудлуудыг хор уршгаар нь эрэмбэлбэл хөрсний бохирдол нэн түрүүнд бичигдэнэ. Гэр хорооллын ариун цэврийн шаардлага хангаагүй нүхэн бие засах байгууламж хөрс бохирдох гол шалтгаануудын нэг болоод байна Улаанбаатар хотын хэмжээнд 310 мянга гаруй нүхэн жорлон байдаг. Энэ нь шууд хөрс рүү нэвчиж нийт нутаг дэвсгэрийн хөрсийг 88 хувийг нь бохирдуулаад байна. Хөрсний бохирдлыг бууруулахын тулд эко нүхэн жорлонг хийлгэснээр хөрс рүү шууд ялгадас угаадсыг шингээлгүй агаарын бохирдол, болоод ундны усны аюулгүй байдлыг хамгаалж чадах юм Иймээс хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн албаны ажилчин хаагчид СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙГ ХӨРСНИЙ БОХИРДОЛГҮЙ АНХНЫ ДҮҮРЭГ болгохоор зорин ажиллаж байна. Энэхүү ажил тус дүүргийн 42-р хороонд үргэлжлэн хийгдэж байна. Схд-ийн 42-р хороо нь хөрсний ус ихтэй учир айл өрхүүдййн нүхэн жорлон хурдан хугацаанд усаар дүүрдэг учир олон дахин нүх ухаж хөрсийг бохирдуулдаг зэрэг олон бэрхшээлүүд тулгардаг . Харин эко нүхэн жорлонтой болсноор эрүүл цэвэр орчинд амьдрах боломж бүрдэж тав тухтай байгаа тухайгаа иргэд ярьж байлаа.