Богд уулын тохижилтын иж бүрэн ажлыг чинь залуус иргэд байгууллагууд нийлээд 100% хандиваар өөрсдөө төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй өөрсдөө байгальд ээлтэй зураг төслийн хийгээд тохижуулаад өгье гээд дийлээгүй.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх 35 га талбайд уулын алхалтын зам, ариун цэврийн түр байгууламж, тоглоомын талбай, амралтын цэг, худалдаа, үйлчилгээний талбай, авто зогсоол, хогийн цэг байгуулна.
Тус ажлын гүйцэтгэгч компаниар “Энигмаконстракшн” ХХК тус байршилд Туул голын эрэг дагуух 3.68 га талбай, Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын 35 га талбайг тохижуулах юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэр дэх Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын 3.68 га талбайг тохижуулна гэсэн үг. Ингэхдээ явган болон дугуйн зам, талбай, автомашины зогсоол, амфитеатр, үйлчилгээний талбай, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж хийнэ. Тохижилтыг “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах загвар зураг боловсруулах уралдааны тэргүүн байранд шалгарсан бүтээлийн загвараар хийх аж. Харин иргэн Ж.Энхжаргалан өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ. Богд уулын тохижилтын иж бүрэн ажлыг чинь залуус иргэд байгууллагууд нийлээд 100% хандиваар өөрсдөө төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй өөрсдөө байгальд ээлтэй зураг төслийн хийгээд тохижуулаад өгье гэд дийлээгүй! Мод тарих , худаг гаргах л зөвшөөрөл өгсөн. Бид ч 100 орчим сая төгрөг ААН иргэд өөрсдөөсөө нийлж хандиваар гаргаад 2.5га газар 2300ш мод тарьж өнгөрсөн жил 100% арчилж ургуулаад явж байна. Харин Шалгарсан компани Хан Богдын эзэн нь байж байдаг шаасан. Энэ хүмүүс яг одоо Богд уулын ойн захад хүртэл тулгаад аймар тансаг зэрэглэлийн Khan Golomt / Хан Голомт том хотхон барьчихсан тус бүрийн 2-6 тэрбум төгрөгөөр зарна гэд л байж байгаа !! хэмээн бичжээ. Залуус өөрсдийн амьдарч буй орчин болоод, аялж зугаалах газраа сэтгэл зүрхээрээ нийлэн бүтээн байгуулалт хийх хүсэлтэй байхад Улаанбаатар хотын захиргаа яагаад заавал тус компанийг тендерт сонгон шалгаруулав. Энэхүү асуудалд аль аль талдаа ашиг сонирхлын зөрчил байгаа гэдгийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуусын төлөөлөл илэрхийлж байна. Манай улсад аль мөнгөтэй талд нь хууль дүрэм үйлчилж бүгд бөхөлзөж байдаг нь хөөрхийлөлтэй. Хотын дарга та залуусын саналыг эргэн нэг хараач...