Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 77 тохиолдол шинээр батлагдсан байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 59 нь Улаанбаатар хотод
- 18 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 923,192 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,114 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудаснаас харна уу.