Дийлэнх хүмүүсийн бодлоор гоо сайхны мэс заслыг гоё сайхан болох гэж хагалгаа хийлгэдэг гэсэн ташаа ойлголт байдаг. Энэ нь нэг талдаа өрөөсгөл ойлголт юм. Хагалгаа хийлгэж буй тухайн хүн аваар осол, бэртэл гэмтэл, төрөлхийн гажгууд гээд биеийн болон эд эрхтний үйл ажиллагааг сэргээх, засан сайжруулах, гоо зүйг нэмэгдүүлэх, тухайн хүний амьдралын чанарыг сайжруулах зорилгоор хийгддэг мэс ажилбарууд байдаг. Энэхүү ажилбарыг тусад нь нөхөн сэргээх мэс засал хэмээн нэрлэдэг.
Гоо сайхан мэс заслын "MINA" эмнэлгийн эмч Л.Мишээл дараах жишээг дурьдсан юм. 1960 оны нэгэн гоо сайхны мэс заслын эмч максуэлл мольц нэгэн зүйлийг ажигласан байгаа нэгэн эмэгтэй хацрын сорвио арилгуулах хүсэлтэй түүн дээр ирсэн. тухайн сорвийг арилгасан боловч хэсэг хугацааны дараа тухайн бүсгүй гомдолтойгоор ирсэн. энэ нь юутай холбоотой вэ гэхээр тухайн бүсгүй хэдийгээр би энэ хагалгааг хийлгэсэн ч гэсэн сэтгэл ханамж байхгүй байна гэсэн гомдлыг мэдэгдсэн байдаг. тухайн эмч маань бүсгүйтэй маш сайтар ярилцсаны үндсэн дээр энэ бүсгүй нь авто осолд ороод хацар дээрх сорвийг авахаасаа өмнө нөхрөөсөө салсан, нөхөр нь өөр бүсгүйтэй нийлээд явсныг мэдсэн. харин бүсгүй тэрхүү сорвийг үүсэхээс өмнө царай муутай муухай дүр төрхтэй гэсэн бодлыг тээж явсан байна хагалгаагаар хэдий маш сайн үр дүн гарсан ч гэсэн хүн өөрөө өөрийгөө үзлийн муухай царайтай би царай муутай гэсэн бодлыг дотроо агуулсан хэвээр байсан учраас ямар нэгэн өөрчлөлт гарсан гэж огт санагдахгүй байсан юм. зарим тохиолдолд хагалгааны үр дүн сайн болсон хэдий ч хүн өөрөө өөрийгөө дотроо хэрхэн хүлээж авч дотоод гоо үзэмжээ хэрхэн бүтээснээс хамаараад хагалгааны үр дүн тодорхойлогддог байгаа. мэс заслын эмч дан ганц гадаад дүр төрхийг өөрчлөхөөс гадна тухайн хүний дотоод сэтгэлийн гүн шарх сорвитой нь эмчлэх шаардлага гардаг. Хагалгаагаар хэдий маш сайн үр дүн гарсан ч гэсэн хүн өөрөө өөрийгөө үзлийн муухай царайтай би царай муутай гэсэн бодлыг дотроо агуулсан хэвээр байсан учраас ямар нэгэн өөрчлөлт гарсан гэж огт санагдахгүй байсан юм. зарим тохиолдолд хагалгааны үр дүн сайн болсон хэдий ч хүн өөрөө өөрийгөө дотроо хэрхэн хүлээж авч дотоод гоо үзэмжээ хэрхэн бүтээснээс хамаараад хагалгааны үр дүн тодорхойлогддог байгаа. мэс заслын эмч дан ганц гадаад дүр төрхийг өөрчлөхөөс гадна тухайн хүний дотоод сэтгэлийн гүн шарх сорвитой нь эмчлэх шаардлага гардаг.
Тиймээс уншигч та бүхэн бусдыг шүүмжлэхээсээ өмнө ямар учраас яагаад энэ хүн гоо сайхны хагалгаа хийлгэв гэдгийг сайтар эргэцүүлэх бодоорой. Магадгүй түүний сонголт өөрт нь асар их аз жаргалыг бэлэглэснийг та бид тааварлашгүй...