Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж буй. Үүнтэй холбоотойгоор хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчдэд сурталчлах үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд болно.