Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар холбогдох байгууллагуудын удирдлагуудын хамт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвд ажиллалаа.
Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хүүхдүүдийг сэргээн засаж, хөгжүүлэхээс гадна тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дороос цуг хүргэвэл цогц үйлчилгээ болох юм.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болохын тулд тус төвд эмчилгээний зөвшөөрөл олгох, санхүүжилт шийдэх, хүний нөөц болоод тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Эдгээр асуудлыг шийдэхэд бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд илэрхийллээ.