Монголын археологич, эрдэмтэд анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гадаадад ажиллаж байна.
Энэ жил Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байгаа бөгөөд Энэ түүхэн туурь 1260-1264 оны хооронд баригдсан нь өнөө цагаас 700 гаруй жилийн өмнөх олдвор юм.
Турк улсад Монголын археологичдын холбооны удирдах зөвлөлийн дарга, доктор Ю.Болдбаатар, археологичдын холбооны гишүүн, доктор А.Энхтөр, түүхч, хятад судлаач Б.Энхчимэг, магистрант О.Сувд-Эрдэнэ, түүхч Д.Анхбаяр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Хүлэг хаан анх 1259 онд энэ газрыг их сайхан бэлчээртэй газар байна гэж дурлаж, "Лабтай сагут" буюу "Лавтай суух газар" гэж нэрлэсэн байдаг. Энэ газарт ордон байгуулсныг түүхэн эх сурвалжуудад Аладагийн ордон гэж тэмдэглэсэн байдаг. Энэ ордныг одоо хүртэл Турк улсын талаас судлаагүй байсныг энэ өдөр баталгаажуулж, илрүүлжээ.