Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Туул голын салаанд долоон иргэн усанд боогдсон гэсэн дуудлага энэ сарын 20-ны өдөр 11:30 цагт Онцгой байдлын газарт очжээ.
Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиход Туул голын салаанд 18-19 насны дөрвөн эрэгтэй, 19 настай гурван эмэгтэй боогдсон байсныг аврах завиар зөөвөрлөн аюулгүй бүсэд гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.