Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хуваарьт нислэг сэргэж буйтай холбогдуулан МИАТ ТӨХК нь Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр боллоо.
НИСЛЭГИЙН ХУВААРЬ
Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн эхний нислэг долоодугаар сарын 10-ны өдрийн ням гарагт Чингис Хаан ОУНБ-аас 22:40 цагт хөөрөөд Гуанжоу хотод долоодугаар сарын 11-ны өдрийн 02:40 цагт бууж, Гуанжоу хотоос 03:50 цагт хөөрөөд Улаанбаатар хотод 08:00 цагт бууна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
БНХАУ-ын хилээр нэвтрэхэд тавигдах шаардлага болон тусгаарлалтын хугацаатай холбоотой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн хүргүүлж байна.
- Виз болон эрүүл мэндийн шаардлага
- БНХАУ руу нэвтрэн ороход нэгдсэн ажиглалтад байх шаардлагатай тул БНХАУ-ын харьяалалтай бус иргэн нь хүчинтэй визтэй эсэхийг шалгаж тийз бичнэ.
- Монгол улсад Гуравдагч орноос ирсэн иргэдэд Эрүүл мэндийн код олгох боломжгүй тул Монгол улсаар дамжин өнгөрч БНХАУ руу нэвтрэх тохиолдолд тийз бичиж олгохгүй.
- Нислэгээс өмнө https://mp.weixin.qq.com/s/vBSwfThbAHQH-NoGHRkCDQ хаягаар нэвтэрч “Аялагчдын эрүүл мэндийн код, эрүүл мэндийн байдлын мэдүүлэгт өргөдөл гаргахад тавигдах сүүлийн шаардлага” хэсгээс мэдээлэл авсан байх
- Гадаад иргэд https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ хаягаар эрүүл мэндийн код авсан байх,
Монгол Улсын хил нэвтрэхтэй холбоотой асуудлыг БНХАУ-ын элчин сайдын яамнаас заавал тодруулах шаардлагатай. Виз болон бусад шаардлагатай мэдээллийг http://mn.china-embassy.gov.cn/.../t20220617_10705582.htm линкээс авна уу.
ШИНЖИЛГЭЭНИЙ ШААРДЛАГА
2022 оны 6-р сарын 24-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын болон гадаадын бүх зорчигчид нуклейн хүчлийн шинжилгээнд /PCR/ хамрагдах ёстой.
Онгоцонд суухаас 48 цаг, 24 цагийн өмнө нийт хоёр удаа PCR шинжилгээ, мөн онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн сөрөг хариутай байх.
Бүх шинжилгээг элчин сайдын яамнаас томилсон дараах шинжилгээний байгууллагад өгнө.
- Халдварт өвчин судлалын үндэсний төв /National Research Center for Infectious Diseases/
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв /Zoonotic Disease Research Center/
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /National Center for Public Health/
- Интермэд эмнэлэг
НИСЛЭГ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ
Нислэг эхлэхээс өмнө 12 цагийн дотор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан эрүүл мэндийн код, ковидын шинжилгээний сөрөг гэрчилгээ, эрүүл мэндийн код авах хүсэлт гаргахад ашигласан бүх шинжилгээний гэрчилгээг шалгах тул зорчигч нар холбогдох мэдээллээ тийз худалдан авсан газартаа илгээнэ.
ГУАНЖОУ ДАХЬ ТУСГААРЛАЛТЫН ТАЛААР
- Гуанжоу хотод байнгын оршин суудаг иргэд
- Хилийн чанадаас ирсэн Гуанжоу хотод байнга оршин суудаг иргэдийг 7 хоног буудалд, 3 хоног гэрээр нь тус тус тусгаарлана.
- Гуанжоу хотоор дамжин бусад хот, мужуудруу зорчих иргэд
- Гуанжоу хотоор дамжин бусад муж, хотуудад зорчих иргэдийг 7 хоног буудалд тусгаарлаж, тусгаарлалтын хугацаа дуусмагц хүлээн авах муж, хот зөвшөөрсөн тохиолдолд 24 цагийн дотор тус хотоос гарсан байх, мөн хэрвээ зөвшөөрөөгүй тохиолдолд дурын буудалд 3 хоног тус тус тусгаарлах шаардлагатай.
ТУСГААРЛАЛТЫН ЗАРДАЛ
- Тусгаарлалтын зардал нь тухайн нислэгт хуваарилагдсан буудлаас хамаарч, 1 хүний хоногийн 500-600 /хоол багтсан/ юань байна. Тусгаарлагдах буудлыг захиалах, сонгох боломжгүй.
ХИЛЭЭР НЭВТЭРСНИЙ ДАРАА ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЭЕРЭГ ГАРСАН ТОХИОЛДОЛД
Хилийн чанадаас ирсэн иргэдийн ПСР шинжилгээний хариу эерэг гарвал Гуанжоу хотын 8 дугаар эмнэлэгт шилжүүлэн эмчлэх бөгөөд өвчний шинж тэмдэг хөнгөн, бусад өвчингүй тохиолдолд өвчтөний эмчилгээний зардал 3.000-10.000 юанийн хооронд байна. Хэрэв өвчний шинж тэмдэг ихтэй, бусад өвчинтэй хавсарсан тохиолдолд эмчилгээний зардал 10.000 юаниас дээш байна.
Эмнэлгээс гарах хугацааг эмч нарын хурлаар шийдвэрлэх бөгөөд эмнэлгээс гарсны дараа 14 хоног буудалд үргэлжлүүлэн тусгаардаж хянах ба 14 хоногийн хугацаанд ПСР шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргана. Үүнтэй холбогдуулан үүссэн зардлыг тухайн иргэн бүрэн хариуцна.