Орон нутгаас Улаанбаатар рүү шилжих иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг хотын дарга гаргаад байв.
Уг асуудлыг өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэн бөгөөд санаачлагч талаас уг саналаа буцаан татсан тухай эх сурвалж мэдээллээ.
Ташрамд дурдахад, нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг ийм удаан хугацаанд зогсоох санал анх удаа гарсан ч дэмжигдсэнгүй.
Өмнө нь 2017 онд хүн амын хэт өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, орчны болон агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаагаас үүдэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл буюу гурван жилийн хугацаанд зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргаж байв.