Монголын хошин урлаг, тайз дэлгэцийн уран бүтээлчдийн төлөөлөл буюу “Big show”-ны уран бүтээлчид Хавдар судлалын үндэсний төвд 269 сая төгрөгийн өртөг бүхий эхоны аппарат бэлэглэлээ. "Шинэ үе", "Шилдэг өнгө", "Захиалгат инээд", "Мөрөөдлийн театр", "Маск продакшн", "Эмоци пропакшн", "Fantastic продакшн", "Х-ТҮЦ продакшн", "Аглуу интертайнмэнт", "Аримун продакшн" зэрэг үе үеийн түүчээ болсон уран бүтээлч, хамтлагууд энэхүү шоунаас олсон орлогыг жүжигчин Ц.Ганбаярын хагалгааны зардалд хандивлах гэж байсан ч тэрээр харамсалтай нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Шоунаас олсон орлогын тодорхой хувийг түүний гэр бүлд зориулж, үлдсэн мөнгөөр энэхүү эрт илрүүлэг оношилгооны энэхүү аппаратыг бэлэглэлээ.