Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын 350 дугаар тогтоол, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн хүрээнд:
Нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулж, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ”World Mugungwha Federation”, HOFE international нарын ДЭЛХИЙН МҮГҮНХУА ЦЭЦЭГИЙН НИЙГЭМЛЭГ-ийн хамт олон нэгдлээ.
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ мөн ”World Mugungwha Federation”, HOFE international нарын ДЭЛХИЙН МҮГҮНХУА ЦЭЦЭГИЙН НИЙГЭМЛЭГ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Нийслэл хотод ногоон байгууламжийн орчинг нэмэгдүүлэх Солонгос улсын бэлэгдэл “Шароны цэцэг буюу модот сарнайг” тарих, эко орчинг хангах хүрээний олон талт ажилд харилцан хамтран ажиллахаар боллоо.
Дэлхийд данстай анхилам сайхан модод дунд ирээдүй хойч минь энх тунх, аз жаргалтай байх болтугай.