Даваа, 1 сар 30, 2023
Sain Medee
No Result
View All Result
  • Улс төр
  • Дэлхий
  • Видео
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Чөлөөт
  • Улс төр
  • Дэлхий
  • Видео
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Чөлөөт
No Result
View All Result
Sain Medee
No Result
View All Result

Од шиг харвасан...

Sain Medee Нийтэлсэн Sain Medee
2022/09/20
Ангилал Бусад, Нийгэм, онцлох, Чөлөөт
0 0
0
Од шиг харвасан...
0
SHARES
34
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Од шиг харвасан 

 

Холбоотой мэдээ

Archived

Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав

Яг л од шиг гэв гэнэт л харвачхаж билээ. 

Хүслээ шивнэсэн. Ахиад жаахан л амьдарчихъя. 

 

Хоёр жилийн өмнө юм. Шөнийн ээлжээсээ буугаад их л ядрангуй, толгойгоо дааж ядан алхаж явлаа. Хүзүү нь хөшиж, дотор муухайрах шиг тавгүй байсаар нэлээн хэд хоносон байжээ. Үзүүлнэ дээ гэж бодсон ч цэцэрлэг, сургууль, ажил гэсээр нэг л амжаагүй юм. Ажил дээрээ ч, гэртээ ч би л хийхгүй бол болохгүй гэж өөртөө өмчилж авсан дуусашгүй их ажлууд. Гэтэл гэнэт л нүдэнд нь од харвах шиг болоод, тас харанхуйлж, тэнгэр нурах шиг санагджээ. Тэр цус харвачихсан.

 

Даралт нь ихсээд хүзүү хөшиж, толгой нь өвдөж явсныг тоогоогүй болохоор энэ түүхийг өгүүлэгч маань харвачихсан юм. Цусны даралт ихсэлт. Зөндөө сонсож байсан ч анхаарч чухалчлаагүй. Түүнтэй ижил түүхтэй хүмүүс эмнэлгээр дүүрэн. Бүр дэндүү олон нь эмзэглэмээр. Залуу ч бий, хөгшин ч бий. Тун чиг дээрдэж эмнэлгээс гарах нь байх ч, зарим нь үүрд яваад өгнө. Эмнэлэгт ирээд удалгүй хорвоог орхино. Сайхан залуучууд хөдөлмөрийн чадвараа алдаж, хэвтрийн болохыг ч өөрийн нүдээр харжээ.

“Цус харвасан хүмүүсийн дөнгөж 10 хувь нь эргэж хэвийн амьдралдаа ордог” гэж эмч нь түүнд хэлсэн. Зүрх нь шимширч, нүдэнд нь нулимс цийлгэнэн харамсаад баршгүй хүнд өдрүүдийн ард тэр гарсан. Түүний харвалт харьцангуй хөнгөн байсан учраас эргэж хэвийн байдалдаа орж чадна гэдэгтээ итгэлтэй байсан ч хажуугаар нь хөврөх эмзэглэм түүхүүд шаналал дагуулна. Анхнаасаа л ийм хүнд байдалд орохгүй ч байж болох мянга мянган хүн. Харамсал тэднийг хэзээ ч орхихгүй. Арай л эрт ойлгосон бол, арай эрт эмнэлэгт үзүүлсэн бол, энгийн хэдхэн дасгал хийж, арай эрүүл хооллосон бол гэсэн түм түмэн харамсал.

1990 оноос хойш Монгол улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгаанд зүрх судасны шалтгаант эмгэгүүд байнга тэргүүлсээр иржээ. Нас баралтын 31.2 хувийг эзэлж байна гэж бодохоор хайртай, дотнын нэгнээ алдаж буй 3 хүн тутмын нэг нь зүрх, судасны эмгэгээс, цусны даралт ихсэлтийн шалтгаанаас болж хагацал үзэж байна гэж хэлж болохоор.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Степс буюу үндэсний тандалтын шаталсан судалгааг 4-5 жил тутамд давтан явуулахыг улс орнуудад зөвлөдөг байна. Энэ судалгааг Монгол улс 2005,  2009, 2013 онуудад явуулж байжээ. Хамгийн сүүлд 2019 онд судалгаа авч, 2020 онд нэгтгэн гаргасан байдаг. Уг судалгаагаар Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой Халдварт бус өвчин зонхилж байна. Монголчуудын дунд халдварт бус өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс бол өдөр бүр тогтмол тамхи татах, хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэх, хөдөлгөөний хомсдолтой, илүүдэл жин ба таргалалтай, цусны даралт ихсэлттэй. Нийтлэг тохиолддог эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлж үнэлгээ өгөхөд аль нэг нь илрээгүй буюу халдварт бус өвчнөөр өвчлөх ямар нэг эрсдэлгүй хүн ам судалгаанд оролцогчдын дөнгөж 3.9 хувийг эзэлж байв. Та боддоо, судалгаанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь буюу 97 хувь нь халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлд хэдийн орчихсон.

 

Ажил, ажил гэж явсаар хэзээ хамгийн сүүлд хөлсөө гартал гүйж, харайж, тоглосноо, хүүхдүүдтэйгээ салхинд гарч, дурсамж бүтээснээ түүх өгүүлэгч маань санаагүй. Эмнэлэгт байсан эхний хэдэн өдөртөө бие нь тун базаахгүй. Амьдрал нь дуусаж байгаа юм шиг санагдахад тэр хүслээ шивнэсэн. Мянга мянган удаа. Ахиад жаахан л амьдаръя. Амьдарсан шиг амьдаръя.

Хийсэж ирээгүй, хэлж ирсэн энэ өвчин түүний амьдралд харвасан од шиг бүх зүйлийг өөрчилсөн. Тэр хичээж, зүтгэсний эцэст, өөрийгөө хүчирхэгжүүлж, өөртөө амлалт өгч эмнэлгээс гарсан юм. Гэр бүлээрээ жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар хатуу шийджээ. Яагаад гэвэл, цусны даралт ихсэлт удамших магадлалтай. Гурван хүүхдээ дагуулаад долоо хоног бүр салхинд алхаж, зориуд зав гаргаж хөнгөн иогоор хичээллэнэ. Өмнө нь яагаад амждаггүй байсан юм бол гэж гайхахдаа амжуулахыг л хүсдэггүй байснаа ухаарчээ. Угтаа хөдөлгөөний хомсдол бол цусны даралт ихсэлтийг нэмэгдүүлдэг. Биеийн жин болон цусны даралтын түвшин нь хоорондоо шууд хамааралтай байдаг гэнэ. Тийм болохоор идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байснаар зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, даралт ихсэхээс сэргийлдгийг олон ч судалгаа харуулдаг байна. Тэр өмнө нь, эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, урьдчилан сэргийлэлт гэдэг үгсийг хэдэнтээ сонсож л байсан. Дайраад биш тойроод гарчих юм шиг санасан ч тулж ирээд “хичээл” заах байсныг даанч сэхээрээгүй нь сонин. Хүсвэл хаанаас ч олж авч болох наад захын мэдээлэл, эмчийн зөвлөгөө, урьдчилан сэргийлэх энгийн үзлэг. Огт мэдэхгүй биш ч чухал гэж ойлгож ухаараагүй өдөр хоногууд. Харин одоо бол бүгд өөр. Эрүүл байвал хамгийн сайхан, хамгийн өнгөлөг, хамгийн жаргалтай амьдрал. Яг л ийм амьдралыг хүсэж өдөр бүр хичээж байгаа. Хүүхдүүддээ үлгэрлэж яваа.

 

Э.Отгонтуяа

Tags: онцлох

Холбоотой мэдээ

Бусад

Archived

2023/01/30
Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав
Бусад

Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав

2022/12/21
2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
Бусад

2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2022/12/16
Дараагийн мэдээ
"Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын талаар нэгдсэн ойлголттой болъё

"Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын талаар нэгдсэн ойлголттой болъё

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Их уншсан

Регистрийн дугаараа оруулаад "300 мянган төгрөгөө аль дансандаа орсон эсэхийг" шалгаарай

2021/04/13
Үзмэрч засалч Л.Нямаагийн Гоо үзэсгэлэн гадна дотроосоо ч гэрэлтэж байдаг

Үзмэрч засалч Л.Нямаагийн Гоо үзэсгэлэн гадна дотроосоо ч гэрэлтэж байдаг

2021/11/23

Хүүхдийн мөнгийг ирэх сараас эхлэн 20 мянган төгрөг болгоно

2021/06/11

Монгол бүсгүй Ж.Мөнхсаран АНУ-ын агаарын цэргийн ахмад болжээ

2021/04/21

Өмнөд Солонгос улсад 2021 онд хамгийн тренд болж буй үс засалт

2021/03/09

Онцлох

Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав

Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав

2022/12/21
2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2022/12/16
Монголын Явган Алхагчдын холбоо "ТҮҮХ СОЁЛЫН ЖИМЭЭР АЯЛСАН НЬ" хүүхдийн танин мэдэхүйн явган аялалын хөтөлбөрийг зохион байгуулж байна

Монголын Явган Алхагчдын холбоо "ТҮҮХ СОЁЛЫН ЖИМЭЭР АЯЛСАН НЬ" хүүхдийн танин мэдэхүйн явган аялалын хөтөлбөрийг зохион байгуулж байна

2022/12/16
Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

2022/11/15

Бидний тухай

Сайн мэдээ

Бидэнтэй нэгдэх

Ангилал

  • Бусад
  • Видео
  • Дэлхий
  • Нийгэм
  • онцлох
  • Улс төр
  • Чөлөөт
  • Эдийн засаг

Шинэ мэдээ

  • Archived
  • Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав
  • 2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
  • Монголын Явган Алхагчдын холбоо "ТҮҮХ СОЁЛЫН ЖИМЭЭР АЯЛСАН НЬ" хүүхдийн танин мэдэхүйн явган аялалын хөтөлбөрийг зохион байгуулж байна
No Result
View All Result
  • Homepages
    • Home Page 1
    • Home Page 2
  • Нийгэм

© 2021

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In