EXTREME 1982 онд Америкт байгуулагдсан. Гари Черон – дуучин Нано Беттенкорф – гитарчин Пет Бежер – басс- гитарчин Пол Гири – бөмбөрчин Энэ хамтлаг уран бүтээлээ 1980-аад оны эхээр Dream нэрээр эхлэн 1983 онд дебют мини-цомгоо гаргасан байна. Энэ цомгийн дараа тэд хамтлагаа Extreme /онцгой/ гэх болж анх удаа энэ нэрээр хөгжмийн MTV сувгийн Америк даяар цацагддаг шууд нэвтрүүлэгт “Mutha /Don’t Wanna Go To School Today/” гэдэг дуутай оролцжээ.
Ер нь Extreme-д жинхэнэ амжилт 1986 оноос ирсэн гэдэг бөгөөд тэр үед тэд дуу бичлэгийн A&M фирмтэй гэрээ байгуулж “Билл, Тэд Хоёрын Гайхамшигт Аялал” кинонд зориулсан алдарт “Play With Me” саундтрэкээ бүтээсэн ажээ .
Энэ хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомог “Extreme” нэртэй поп-рок-металл болон фанк-блюзыг чадварлаг нэгтгэсэн хэлбэрээр хийгдсэн байна.
Дараагийн “Pornograffitti” CD нь өмнөхөөсөө ч илүү сонирхолтой болсон бөгөөд уг цомогт багтсан “More Than Words” дуу Америкийн хит-парадад багтаж Английнхад хоёрт бичигджээ. Ганц энэ дуугаараа дэлхий дахинд танигдсан гэхэд хилсдэхгүй.
Үүний дараа домогт Queen хамтлагийн дуучин Фрэдди Меркуригийн дурсгалд зориулсан тоглолтонд оролцсон нь Extreme-ийг металлын ертөнц өөртөө бүр мөсөн шингээж авсан байна.
1994 оны зун Extreme Доннингтонд болсон “Рок Манстерс” хөгжмийн их наадамд оролцоход хамтлагийн шинэ бөмбөрчнөөр өмнө нь Annihilator-д тоглож байсан Майк Манжини ирээд байлаа. 1995 онд хамтлагийн бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орж гитарчин Нано Беттенкорф бие даасан уран бүтээлийн зам хөөхөөр шийдсэн бол 1996 оны намар дуучин Гари Черон алдарт Van Hallen-д дуулах урилгыг хүлээн авснаар Extreme бүр мөсөн таржээ.