Виктор Цой - Рок дуучин төдийгүй ая зохиогч, гитарчин, яруу найрагч, зураач, сийлбэрч, жүжигчин.
Солонгос Оросын эрлийз, энэ “домог” ид үедээ хорвоогоос хальсан нь даанч харамсмаар. Хойд хөршийн маань эстрадын оддын бүхий л шоу тэр үед Цойгийн дуугаар өндөрлөдөг байсан гэдэг. Хэрэв тоглолтын эхэнд юм уу дунд хэсэгт тэр дуулчихвал үзэгчид сэтгэл ханаад шууд тарчихдаг тул задгай стадионы цугларалтуудад хамгийн сүүлд Цойг гаргадаг байж. Виктор Цой үнэндээ “үзэгдэл” байлаа. Тэр ОД болохоосоо өмнө уурын зуухны галч хийдэг байв. Рок хөгжим, тэр дундаа пост панк болон панк рокийн орос дүр төрх юм. “Улаан шар өдрүүдийн эцэст” хэмээх энэ дуу “Кино” хамтлагийн топ хитүүдийн нэг.
Түүний дууны шүлгүүд одоо манай Монголын нийгэм яг таг тохирох гайхамшигтай шүлгүүд байх.
УЛААН ШАР ӨДРҮҮДИЙН ЭЦЭСТ
Миний галт тэрэг зогсоолдоо иржээ
Ахиад л, явах цаг минь болжээ.
Гадаа намайг салхи хүлээнэ.
Гадаа намар эгч минь иржээ.
Дахилт: Улаан-шаргал өдрүүдийн эцэст
Урт өвөл эхэлж, дуусна.
Ухаантай төрсний зовлон минь ээ!
Уйтгарлах хэрэггүй, хөгжүүн бай!
Бамбайтайгаа, эсвэл бамбайн дээрээ,
Баяжаад, эсвэл хоосроод
Алин ч бай би гэртээ харина аа
Аль болохуйц хурдхан харина аа.
Өршөөлгүй гудамжны хэрүүлээс
Уйдаж залхагсдын тухай
Өм цөм урагдсан зүрхний сүм,
Тэр сүмд очигсодын тухай алив яриач!
Дахилт: Улаан-шаргал өдрүүдийн эцэст...
Хорвоог хайр залдаг мэтээр зүүдэлж явлаа.
Хорвоог мөрөөдөл бүтээдэг гэж зүүдэлж явлаа.
Хосгүй тэр зүүдэнд минь од гэрэлтэвч
Хоосон зүүднээс сэрээд би зовлонг л үзлээ.
Дахилт: Улаан-шаргал өдрүүдийн эцэст...
Жич: “Бамбайтайгаа, эсвэл бамбайн дээрээ” гэдэг нь эртний спартчуудын дайнд хүүгээ үдэхдээ хэлдэг байсан үг. “Нэг бол ял, эсвэл үх!” гэсэн утгатай. Дайнд үрэгдэгсдийн цогцсыг бамбайн дээр нь тавиад хүргэж ирдэг байж л дээ. Өөрөөр хэлбэл, бамбайгаа бариад зөвхөн урагш яв (БАМБАЙТАЙГАА!), эс бөгөөс БАМБАЙН ДЭЭРЭЭ, эр хүний үхлээр эргэж ир! гэсэн тушаал. Цойгийн дотоод сэтгэл, зоримог, эршүүд зан энэ дууны шүлгэнд их илэрсэн санагддаг.
Виктор Цой - Звезда по имени солнце /Монгол орчуулга/
НАР ХЭМЭЭГЧ ОД
Цав суусан хөрсөн дээр
Цагаан цас, хөхөлбий мөс.
Өөдөс зүйдэлт хөнжил шиг
Өөдөө сөөргөө хэлхэлдсэн хот.
Хурмастын гэгээг халхлан
Хотын дээгүүр үүлс хөвөлзөнө.
Хоёр мянга насалсан хот
Хорт утаан дор сүүмэн үзэгдэнэ,
Найман зовхист гэрэлтэх
Наран хэмээгч одны доор.
Хоёр мянган жил тулалдав,
Хонзон шалтаггүй дайтав.
Үрчлээ арилгах эм тан адил
Үймээнт дайн - залуу насны ажил.
Нил улаан цус тунарна, гэвч
Нэг цагийн дараа – эрүүл хөрс,
Хоёр цаг өнгөрлөө - цэцэг навч,
Гурван цаг боллоо – эргээд амьд,
Наран хэмээгч одны гэрэлд
Нахиа навчганаа ээн дулаацна.
Одоо ч энэ, цаашид бас ингэнэ,
Оноосон тавилан иймээс хойш.
Ондоо төөргөөр орчдог нэгэн байхад
Орь залуугаараа оддог хүн ч бий.
“За”, “Үгүй” гэх үгийг ч тэр мэдэхгүй,
Залгамж цол, нэр усыг ч санахгүй.
Оргүй зүүд гэж огт бодолгүй
Од гарагт ч гар хүрч чадна,
Тэгээд Наран хэмээгч одонд хуйхлагдаж
Тэр даруй хөсөр газардана.
ЗВЕЗДА ПО ИМЕНИ СОЛНЦЕ
Белый снег, серый лёд
На растрескавшейся земле.
Одеялом лоскутным на ней
Город в дорожной петле.
А над городом плывут облака,
Закрывая небесный свет.
А над городом жёлтый дым.
Городу две тысячи лет,
Прожитых под светом звезды
По имени Солнце.
И две тысячи лет война,
Война без особых причин.
Война - дело молодых,
Лекарство против морщин.
Красная-красная кровь.
Через час - уже просто земля,
Через два на ней цветы и трава,
Через три она снова жива
И согрета лучами звезды
По имени Солнце.
И так было и так будет всегда,
Что судьбою был больше любим,
Кто живёт по законам другим,
И кому умирать молодым.
Он не знает слова "да" и слова "нет",
Он не помнит ни чинов ни имён
И способен дотянуться до звёзд,
Не считая, что это сон,
И упасть, опалённый звездой
По имени Солнце