“Ахиллис Монгол” олон улсын байгууллага нь “Итгэл, найдвар, боломж” марафон гүйлтийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ба энэ удаа “ИТГЭЛ НАЙДВАР БОЛОМЖ-УЛААНБААТАР” БҮХ НИЙТИЙН МАРАФОН ГҮЙЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус байгууллагын нэгэн гишүүн Б.Төрбат хүү энэ жилийн гүйлтийн тэмцээний 21км-ийн төрөлд оролцоод алтан медаль авчээ. Хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийгөө ялан дийлж буй Б.Төрбатыг бид хэд хоногийн өмнө үнэнч туслах болох утсаа алдаад сошиалд зараа түгээж байснаар нь таних билээ. Сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар шинэ утастай болж байсан хүү тухайн үедээ тэмцээндээ бэлдээд завгүй байх үедээ утсаа алдаж байжээ.
Харин өнөөдөр бэдлсэн тэмцээндээ түрүүлэн алтан медаль аван инээж зогсоно.
Тус тэмцээн энэ жилийн хувьд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог илүү нэмэгдүүлсэн өргөн цар хүрээтэйгээр зохион байгууллагдаж Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний “Цаг гаргая” аяны хамт олонтой хамтран ажиллаж байгаа нь тэмцээний онцлог байлаа.
Итгэл байхад найдвар үргэлж дагадаг. Найдвар байхад боломж үргэлж байдаг.