Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Улсын хэмжээнд “Хамжихгүй бол амжихгүй” аян өрнөж буй. Дундговь аймгийн Гурвансайхан сумаас ирүүлсэн хүсэлтийн дагуу, Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас мал ихээр хорогдсон малын муудсан сэг зэмийг цуглуулах, нүхийг ухах, булах, устгах ажлыг “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн 9 хүний бүрэлдэхүүнтэй 2024 оны 03 дугаар 27-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ны хооронд хийж гүйцэтгэлээ.