“Улсын циркийн байрыг нурааж эхэллээ” гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Энэ талаар Монголын үндэсний циркийн зүгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Үзэгч, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу Монголын үндэсний циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотоод заслын ажлыг иж бүрэн шинэчлэн засварлаж байна. Засварын ажил долдугаар сарын 1-нээс эхэлсэн, арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ” гэжээ.