Энэ үеэр холбогдох албаныхан “ 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээллийн түүхийг E-Barimt болон “Гэрэгэ” киоск ашиглан хэрэглэгчид харах боломжтой болсон” гэдгийг онцлон танилцууллаа. Өөрөөр хэлбэл, и-баримт аппликейшн ашиглан тухайн тээврийн хэрэгсэл үйлдвэрээс гараад хэдэн жил явсан, ямар гэмтэл, засвар хийлгэж байсан зэрэг бүх мэдээллийг гар утсаараа дамжуулан харна гэсэн үг. Шинэ цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр 12 аймгийн 60 байршилд “Гэрэгэ” киоскыг байрлуулжээ. Ингэснээрээ “Хилээр сэлбэг оруулж, автомашин угсардаг явдлыг таслан зогсооно” гэдгийг онцоллоо.