Австрийн виз мэдүүлэх төв Улаанбаатар хотод өчигдөр нээгдсэн байна.
ХБНГУ-ын ЭСЯ 2020 гарснаас хойш Австрийн визийн мэдүүлгийг хүлээн авахаа зогсоогоод байсан бөгөөд ийнхүү Австри улсад зорчих иргэд тус виз мэдүүлгийн төвд Шенгенийн C, үндэсний удаан хугацааны D ангиллын визийг мэдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Улаанбаатар дахь Австрийн виз мэдүүлгийн төв нь дараах журмын дагуу үйл ажиллагаа явуулна.
- Бээжин хот дахь Австрийн ЭСЯ-ны албан ёсны цахим хуудас болон мэдүүлгийн төвөөс гаргаж буй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх,
- Визийн мэдүүлэг, үнэ, биеийн давхцахгүй өгөгдөл /biometric data/ зэргийг ЭСЯ-наас өгсөн зааварчилгааны дагуу авах,
- Эрх бүхий этгээдэд паспортуудыг буцаан олгох,
- Визийн үйлчилгээний хөлс 75 евро,
- Визийн төлбөрийн хувьд ангиллаас хамааран харилцан адилгүй байна.
Австрийн виз мэдүүлэх төвийн цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд өглөөний 09.00-15.00 цаг хүртэл /нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй/
Хамтарсан виз мэдүүлгийн төв, Сүхбаатар дүүрэг, DHL барилгын 2 давхарт
Утас: +976 7010 0152
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар