Өнөөдөр өглөөний /2020.11.05/ байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 төлөөлөгчийн саналыг аваад байна. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 264 саналтайгаар өрсөлдөгчөөсөө 40 саналын зөрүүтэйгээр тэргүүлж байна. Нийт 538 саналаас 270-ийг нь авч байж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох юм.
Дональд Трамп шуудангаар санал авах ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Мичиган мужийн санал тооллогыг зогсоох хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй байна