Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад коронавирусийн халдвар 6 тохиолдлоор нэмэгдлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн эх сурвалжаас тодруулахад "Өнөөдөр бүртгэгдсэн халдварын зургаан шинэ тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ. Тэдний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй, 49-54 насны хүмүүс байна. Мөн өдөр Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай нэг эрэгтэйн шинжилгээнээс илэрсэн.
Харин үлдсэн нэг нь ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс халдвар илэрлээ. Уг эмчилгээний багийнхныг нэг, нэгээр нь тусгаарласан.
Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 374 болсон. Үүнээс 317 нь эдгэрсэн бөгөөд 54 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын гурван иргэн өөрсдийн хүсэлтээр боомт дээрээс буцаж, нутагтаа эмчилгээнд орсон. Халдвартай байсан гурван иргэн нутаг руугаа буцсанаар эмчилгээнд байх ёстой 57 хүний 54 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.